2022 оны 08 сарын 21
Дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг "THE ORDINARY" арьс арчилгааны брэнд манай дэлгүүрт ирлээ!!! 🤩🤩🤩 Гоо сайхан арьс арчилгааны ертөнцөд хүч түрэн орж ирсэн Канадын "DECEIM" компанийн "THE ORDINARY" брэндийн үүсгэн байгуулагч нь гоо сайхны бүтээгдэхүүний ихэнх өртөг нь сав баглаа боодол болон зар сурталчилгаанд зориулагдаж байгааг шударга бус зүйл гэж боджээ. Мөн маркетингийн зориулалтаар бүтээгдэхүүн дээр элдэв чамин үг нэмж бичиж байгааг ч буруушааж элдэв чамин савалгаа боодолгүй,худал рекламгүй, яг л тухайн орц нь ямар үйлчилгээ үзүүлдэг нь лабораторид туршигдаж, батлагдсан бүтээгдхүүнийг санал болгох (ө.х хэлснээ хийдэг)брэндийг хамгийн боломжийн үнээр хүргэхээр зорьжээ. Америк, Канад, Австрали, Европ төдийгүй Азийн орнуудад ч өргөн хэрэглэгддэг брэнд, секундэнд нэг бараа зардаг, 1000 ажилтантай, 35 өөрийн дэлгүүртэй, гоо сайхны барааны хамгийн том худалдааны дэлгүүр болон сайтууд болох ULTA, SEPHORA, AMAZON дээр хамгийн их борлуулагддаг арьс арчилгааны брэнд юм, тэр ч утгаараа хамгийн олон хэрэглэгчтэй арьс арчилгааны брэнд билээ.